Гол агуулга руу очих
Дадлага

Долоо хоногийн дараа юу өөрчлөгдөх вэ?

Хамгийн түгээмэл асуулт. Хариулт нь: эхний өөрчлөлт 7–10 хоногт мэдэгддэг, харин зуршил тогтоход арай удаан.

4 минутын унших

Сургалтад бүртгүүлэхийн өмнө хамгийн олон асуудаг асуулт бол “хэр хурдан үр дүн гарах вэ” гэдэг. Шударга хариулт нь хоёр хэсэгтэй.

Эхний 7–10 хоног

Ихэнх хүн долоо хоногийн дотор нойр, төвлөрөл дээрээ өөрчлөлт мэдэрч эхэлдэг. Хамар нээгдэх нь бүр эрт — заримд эхний хичээл дээр л.

Энэ үе шатанд дасгал өдөрт 20–25 минут л хангалттай. 9 минутын хэмнэлтэй амьсгалыг өдөрт гурван удаа хийхэд болно.

Дараа нь зуршил

Мэдрэх нь нэг хэрэг, зуршил болгох нь өөр хэрэг. Ухамсартай ажиглалт → давталт → автоматжих гэсэн дараалал хэдэн долоо хоног үргэлжилдэг.

Тиймээс бид сургалтыг дөрвөн цагаар төгсгөдөггүй. Сүүлийн хэсэгт цаашид өөрөө үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргадаг.

Хэмжиж байвал ахиц харагдана

Хяналтын завсарлага (Control Pause) бол хамгийн энгийн хэмжүүр. Долоо хоног бүр нэг ижил цагт хэмжиж тэмдэглэвэл ахицаа тоогоор харна.

Мэдрэмж хууртаж болно. Тоо хууртдаггүй.

Бүх нийтлэл

Чанартай амьдрал, зөв амьсгалахаас эхэлнэ.

Дараагийн ангид нэгдэх үү?

4 цагийн онлайн сургалт Zoom дээр явагдана — 99,000₮. Бүртгүүлэхэд заавар илгээнэ.