Гол агуулга руу очих

Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

Бид таны ямар мэдээллийг, юуны тулд цуглуулж, хэрхэн хадгалдгийг энд тодорхой бичлээ.

Сүүлд шинэчилсэн: 2026-08-14

Хэн боловсруулж байна вэ

Бутейко Клиник Монгол (цаашид «бид») amisgal.mn вэбсайтыг эрхлэн ажиллуулж, таны хувийн мэдээллийг боловсруулна.

Асуулт, гомдол, хүсэлтээ 9191 0990 дугаар эсвэл вэбсайтын Холбоо барих хуудсаар дамжуулан ирүүлнэ үү.

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулна:

  • Имэйл хаяг — бүртгэл үүсгэх, нэвтрэх, баримт илгээхэд
  • Нэр — таныг таних, хандахад
  • Нууц үг — шифрлэгдсэн хэлбэрээр (бид таны нууц үгийг харах боломжгүй)
  • Утасны дугаар — сайн дурын, зөвхөн холбоо барихад
  • Худалдан авалтын түүх — ямар сургалт, хэзээ, ямар дүнгээр
  • Хичээлийн явц — аль хичээлийг нээсэн, дуусгасан
  • Техникийн мэдээлэл — хандалтын лог, IP хаяг (аюулгүй байдлын зорилгоор)

Google-ээр нэвтрэх

Та Google-ээр нэвтрэхийг сонговол Google-ээс зөвхөн таны имэйл хаяг, нэрийг хүлээн авна. Бид таны Google нууц үгийг хэзээ ч харахгүй, хадгалахгүй.

Эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл

Та тодорхой сургалт худалдан авснаараа эрүүл мэндийн байдлынхаа талаар шууд бусаар мэдээлэл өгч болзошгүй. Бид энэ мэдээллийг эмнэлгийн бүртгэл болгон хөтлөхгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.

Бид таны өвчин, онош, эмчилгээний талаар мэдээлэл цуглуулдаггүй.

Юуны тулд ашигладаг вэ

  • Таны бүртгэлийг үүсгэх, хадгалах
  • Худалдан авсан сургалтад тань хандалт олгох
  • Төлбөрийн баримт, чухал мэдэгдэл илгээх
  • Таны асуулт, хүсэлтэд хариулах
  • Хууль тогтоомжийн дагуу бүртгэл хөтлөх

Бид юу хийдэггүй вэ

  • Таны мэдээллийг зарахгүй
  • Гуравдагч этгээдэд сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй
  • Таны зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны захиа илгээхгүй

Хаана хадгалагддаг вэ

Таны мэдээлэл дараах үйлчилгээ үзүүлэгчдийн дэд бүтцэд хадгалагдана. Тэд зөвхөн бидний өмнөөс мэдээллийг боловсруулна:

  • Supabase — бүртгэл, худалдан авалтын мэдээллийн сан (сервер Солонгос улсад)
  • Netlify — вэбсайтын үйлчилгээ
  • Resend — баталгаажуулах, нууц үг сэргээх захиа илгээх
  • Google — зөвхөн та Google-ээр нэвтрэхийг сонгосон тохиолдолд
  • QPay — төлбөр тооцоо (төлбөрийн систем идэвхжсэн үед). Бид таны картын мэдээллийг хэзээ ч хүлээн авахгүй, хадгалахгүй.

Хэдий хугацаанд хадгалах вэ

Таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Худалдан авалт, төлбөрийн бүртгэлийг Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

Таны эрх

Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй:

  • Бидэнд байгаа өөрийн мэдээлэлтэй танилцах
  • Буруу мэдээллийг засуулах
  • Бүртгэлээ болон холбогдох мэдээллээ устгуулах
  • Өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцлах

Аюулгүй байдал

Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана. Худалдан авсан хичээлд хандах эрхийг сервер тал дээр шалгадаг.

Гэсэн хэдий ч интернэтэд 100% аюулгүй байдал байдаггүй. Аюулгүй байдлын зөрчил илэрвэл хуулийн дагуу танд мэдэгдэнэ.

Өөрчлөлт

Энэ бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог өөрчилнө.