4–6 амьсгал
Унтахын өмнө 4 секунд авч, 6 секунд гаргана. 5–10 минут. Гаргалт урт байх нь тайвшралын горимыг асаадаг.

Шөнөжингөө унтсан ч амарсан мэдрэмж төрдөггүй бол асуудал нойрны урт биш, харин нойрны чанарт байна.
Унтаж байхад амаараа амьсгалбал хэл ар тийшээ унаж, амьсгалын зам нарийсдаг. Энэ нь хурхирал үүсгэдэг бөгөөд хамгийн хүнд тохиолдолд амьсгал бүрэн зогсдог — үүнийг нойрны апноэ гэдэг.
Хичээл дээр бид Монголд хийгдсэн нойрны нэгэн шинжилгээг үздэг. 15 настай хүүхдийн амьсгал шөнийн турш 10 удаа бөглөрч, тус бүр нь 10–16 секунд үргэлжилсэн байдаг. Тэр агшинд зүрхний цохилт эрс унадаг.
Ийм зүйл шөнөжингөө давтагдвал бие амрахын оронд стрессийн горимд шилждэг. Тиймээс өглөө амарсан мэдрэмж төрдөггүй.
Унтахын өмнө 4 секунд авч, 6 секунд гаргана. 5–10 минут. Гаргалт урт байх нь тайвшралын горимыг асаадаг.
Хэлээ бүтнээр тагнайд наан унтах. Эхлээд хэцүү ч хэдхэн хоногт зуршил болдог.
Шөнийн турш хамраар амьсгалахыг баталгаажуулна. Эхлээд өдрийн цагаар туршиж дасаарай.
Эдгээр нь боловсролын мэдээлэл бөгөөд эмнэлгийн зөвлөгөө биш. Эмчилгээ орлохгүй.
Чанартай амьдрал, зөв амьсгалахаас эхэлнэ.
4 цагийн онлайн сургалт Zoom дээр явагдана — 99,000₮. Бүртгүүлэхэд заавар илгээнэ.