Гол агуулга руу очих
Танилцуулга

Онлайн брошур

Сургалтын талаарх бүх мэдээллийг нэг хуудсанд. Хэвлээд эсвэл PDF болгон хадгалаад аваарай.

BUTEYKOCLINIC MONGOLIA

Амьсгалаа өөрчилж, Амьдралаа өөрчил

Бутейко арга гэж юу вэ?

Зөвлөлтийн эмч Константин Бутейко 30 гаруй жилийн судалгаагаар нээсэн арга. Гол санаа нь энгийн: бид хэт их, хэт хурдан амьсгалдаг. Түүнийг засахад бие өөрөө сэргэдэг.

01

Хамраар

Хамраар амьсгалахад синусын хөндийд азотын исэл үүсч, судсыг тэлж, агаарыг дулаацуулж цэвэрлэдэг. Амаар амьсгалахад энэ бүхэн алга болно.

02

Өрцөөр

Өрц бол амьсгалын гол булчин. Цээжээрээ бус өрцөөрөө амьсгалахад дотор эрхтнүүд массажлагдаж, хүзүү мөрний чангарал тайардаг.

03

Хэмнэлтэй

Минутад 6 удаа, авалт гаргалтын дунд завсарлагагүй, чимээгүй. Энэ хэмнэл нь мэдрэлийн системийг тайвшралын горимд оруулдаг.

Ямар асуудалд тусалдаг вэ?

  • Нойр, хурхиралӨглөө сэрэхэд ам хатсан байдаг
  • Сандрал, стрессЮу ч болоогүй байхад зүрх дэлсдэг
  • Астма, амьсгаадалтАчаалал өгөхөд амьсгаадах
  • Төвлөрөл, ядаргааУдаан төвлөрч чаддаггүй
  • Цусны даралтДаралт тогтворгүй
  • Хүүхдийн амьсгалАм нь байнга ангайсан байдаг

Сургалтын хөтөлбөр

  1. 1Амьсгалын онолЯагаад хэт их амьсгалах нь хортой вэ. Нүүрстөрөгчийн үүрэг, хамар ба амны ялгаа, Бутейкогийн нээлт.
  2. 2Хамрын мэдрэлийн дасгалуудБөглөрсөн хамрыг нээх дасгалууд. Азотын исэл хэрхэн үүсдэг, түүнийг яаж сэргээх вэ.
  3. 3Өрцний булчингийн дасгалуудЦээжээр биш өрцөөр амьсгалж сурах. Хавирганы 360° тэлэлт, мөр хөдөлгөхгүй байх техник.
  4. 4Хэл болон амны байрлалын дасгалуудХэлний зөв байрлал, тагнайн хөгжил, амаа хаах зуршил. Хүүхдийн нүүр эрүүний хөгжилд нөлөөлдөг хэсэг.
  5. 5Уушгины тэлэлтийн дасгалуудУушгины багтаамжийг ашиглах, амьсгалын гүнийг зөв болгох дасгалууд.
  6. 6Практик ба онол хосолсонХичээлийн турш хамтдаа дасгал хийж, техникээ тухайн дор нь шалгуулна. Хяналтын завсарлагаа хэмжинэ.

Багш

Мөнхсайхан Баярмагнай

Бутейко амьсгалын багш, зөвлөх

  • Certificate in the Buteyko Clinic Method (CertBBM)
  • 120 цагийн албан ёсны сургалт
  • Buteyko Clinic International, Ирланд · 2024
  • Байгууллагуудад семинар удирддаг

Сургалтын хэлбэр, үнэ

Онлайн сургалт4 цаг · Zoom99,000₮
Танхимын сургалт4 цаг · хүн тутамд199,000₮

Ганцаарчилсан сургалт 250,000₮ (1 цаг), байгууллагын сургалт 1,000,000₮ (1 цаг 30 минут). Төлбөрийг QPay-ээр төлнө.

Холбоо барих

Утас: 9191 0990

Instagram: @buteykoclinicmongolia

Хаяг: Төв шуудангийн урд, Эко Тауэр — 18 давхар · Энх тайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Энэ вэбсайт дахь мэдээлэл нь боловсролын зорилготой бөгөөд эмнэлгийн зөвлөгөө биш. Эрүүл мэндийн асуудалтай бол эмчид хандана уу.