Гол агуулга руу очих
Нөөц

Үнэгүй дасгал, видео

Сургалтад бүртгүүлэхээс өмнө туршиж үзэх боломжтой материалууд.

Үндсэн дасгалууд

Хичээл дээр заадаг дасгалуудын товч заавар. Бүрэн тайлбарыг сургалтаас авна.

9 минЭхлэн суралцагч

Хэмнэлтэй амьсгал

5 секунд авах, 5 секунд гаргах. Минутад 6 удаа. Авалт гаргалтын дунд завсарлагагүй. Өдөрт 3 удаа.

1 минХэмжилт

Хяналтын завсарлага

Энгийн амьсгал аваад гаргана. Хамраа дараад анхны амьсгалах хүсэл төрөх хүртэл барина. Хүчлэхгүй.

3 минЭхлэн суралцагч

Хамар нээх

Агаараа гаргаад түгжинэ. Толгойгоо хөдөлгөх эсвэл алхана. Агаарын өлсгөлөн мэдрэгдэхэд хамраар сэргээнэ. 5 удаа давтана.

5 минЭхлэн суралцагч

Өрцний дасгал

Хавирган дээрээ гар тавина. Хавиргаа гараараа түлхэн 360° тэлэлт мэдэрнэ. Мөр хөдлөхгүй байх ёстой.

1 минДунд

Хэлний соролт

Хэлээ бүтнээр тагнайд наана. Доош татаж сорьж, 1 минут барина. Хэл ядрах хүртэл.

10 минЭхлэн суралцагч

4–6 амьсгал

4 секунд авах, 6 секунд гаргах. Унтахын өмнө хийнэ. Урт гаргалт тайвшралын горимыг асаана.

5 минДунд

Ээлжит хамрын амьсгал

Нэг хамраа дарж удаан амьсгална. 2 минут 30 секундийн дараа нөгөө талд солино.

2 минДунд

Тагнайн массаж

Хуруугаараа тагнайн дээд хэсэгт зөөлөн даралт өгнө. Өдөрт 20 удаа.

Видео сан

Buteyko Clinic International — намайг гэрчилгээжүүлсэн байгууллагын албан ёсны сувгаас түүвэрлэв.

Бутейко амьсгалын дасгалууд — Патрик МакКеонButeyko Clinic International
Бутейко амьсгалын дасгал — 3 минутадButeyko Clinic International
Бөглөрсөн хамрыг тэр дор нь нээх аргаButeyko Clinic International
Нойрны чанарыг сайжруулах зөөлөн амьсгалын дасгалButeyko Clinic International
Патрик МакКеон — Бутейко аргаар амьсгалах ньDraw Breath

Эх сурвалж: Buteyko Clinic International

Чанартай амьдрал, зөв амьсгалахаас эхэлнэ.

Дараагийн ангид нэгдэх үү?

4 цагийн онлайн сургалт Zoom дээр явагдана — 99,000₮. Бүртгүүлэхэд заавар илгээнэ.