Мөнхсайхан Баярмагнай
Бутейко амьсгалын багш, зөвлөх. Buteyko Clinic International-ийн гэрчилгээтэй.

Мөнхсайхан Баярмагнай
Бутейко амьсгалын багш, зөвлөх. Buteyko Clinic International-ийн гэрчилгээтэй.
9191 0990Миний түүх
Би өөрөө сандрал, түгшүүртэй олон жил тэмцсэн. Телевизийн шууд эфирт гарахаас хоёр жил айж, гар минь байнга хөлөрдөг байлаа. Эмчид ч үзүүлсэн, өөрөө ч оролдсон.
Амьсгалаа засаж эхэлснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Зөвхөн сандрал биш — нойр, төвлөрөл, тэр байтугай нүүрний минь хэлбэр хүртэл өөрчлөгдсөн.
Тиймээс би энэ аргыг албан ёсоор судлахаар шийдсэн. Ирландын Buteyko Clinic International-д 120 цагийн сургалтад хамрагдаж, Certificate in the Buteyko Clinic Method (CertBBM) гэрчилгээ авсан.
Одоо би энэ мэдлэгээ Монголдоо хуваалцаж байна. Хичээл дээр би ямар нэг ид шид заадаггүй. Зөвхөн судалгаагаар батлагдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дасгалуудыг заадаг.
Миний хандлага
Судалгаанд суурилсан
Зөвхөн шинжлэх ухааны нотолгоотой зүйлийг заана. Ид шид, нууц арга байхгүй.
Эмчилгээ орлохгүй
Би эм тариагаа зогсоохыг хэзээ ч зөвлөдөггүй. Энэ бол сургалт, эмчилгээний зэрэгцээ хийх зүйл.
Практик дээр төвлөрсөн
Онол хэрэгтэй ч дасгал нь чухал. Хичээл бүр дээр хамтдаа дасгал хийнэ.

Гэрчилгээ
Certificate in the Buteyko Clinic Method (CertBBM) — 120 цагийн сургалт. Buteyko Clinic International, Ирланд. Гэрчилгээг Patrick McKeown гарын үсгээр баталгаажуулсан.
Сургалтын хамрах хүрээ
- Буруу амьсгалын шинжлэх ухаан
- Амьсгалын физиологи
- Хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдэд арга хэрэглэх практик
- Астма, нойргүйдэл, хурхирал, нойрны апноэ, сандрал, түгшүүрт тохирох дасгал, протокол
Юуны төлөө ажилладаг вэ
Хүмүүсийн амьдралыг сайнаар өөрчлөх, зөв амьсгалын хүчийг танин мэдүүлж, хүний биед үзүүлэх эерэг нөлөөг батлан харуулах.
Хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, стресс болон эрүүл мэндийн олон асуудлыг шийдвэрлэхэд туслах.
Бидний үнэт зүйлс
Эрүүл, хүчирхэг амьдрах арга замыг заах
Бид зөвлөгөө өгөөд орхидоггүй. Хүн бүр өөрөө үргэлжлүүлэн хийж чадах болтол нь дадлагажуулдаг.
Шинжлэх ухааны үндэслэлтэй арга техник
Зөвхөн судалгаагаар батлагдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дасгалуудыг заана. Ид шид, нууц арга байхгүй.
Зардалгүйгээр амьдралын чанарыг сайжруулах
Тоног төхөөрөмж, эм, нэмэлт бүтээгдэхүүн шаардахгүй. Танд хэрэгтэй бүхэн аль хэдийн байгаа.
Яагаад энэ арга вэ
Шинжлэх ухаанаар нотлогдсон
60 гаруй жилийн судалгаа, олон улсын эмнэлзүйн практик дээр суурилсан арга зүй.
Санхүүгийн зардал шаардахгүй
Сурсныхаа дараа насан туршдаа үнэ төлбөргүй хэрэглэнэ. Юу ч худалдан авах шаардлагагүй.
Бие даан хэрэгжүүлэх боломжтой
Ажил, гэр, унаанд — хаана ч хийж болно. Амьдралын хэв маягт шууд нэвтэрдэг.
Биднийг гурван үгээр
Хугацаа, мөнгөндөө тохирсон бодит үр дүн.
Өөрийгөө удирдах, амьдралдаа эзэн байх мэдрэмж.
Батлагдсан зүйлийг л хэлнэ. Амлаагүй зүйлээ амладаггүй.
“Зөв амьсгалах нь таны бодсоноос ч чухал”
Чанартай амьдрал, зөв амьсгалахаас эхэлнэ.
Дараагийн ангид нэгдэх үү?
4 цагийн онлайн сургалт Zoom дээр явагдана — 99,000₮. Бүртгүүлэхэд заавар илгээнэ.