Нүүрстөрөгч бол дайсан биш
Бид нүүрстөрөгчийг зөвхөн хаягдал гэж боддог. Үнэндээ энэ нь судас болон амьсгалын замыг тэлж, хүчилтөрөгчийг эсэд өгөхөд шаардлагатай. Хэт их амьсгалахад нүүрстөрөгч алдагдаж, судас нарийсдаг.

Зөвлөлтийн эмч Константин Бутейко 30 гаруй жилийн судалгаагаар нээсэн арга. Гол санаа нь энгийн: ихэнх хүн хэт их, хэт хурдан амьсгалдаг.

Константин Павлович Бутейко өөрөө цусны даралт ихтэй байсан. Зөвлөлтийн шилдэг эмч нар ч түүнд тусалж чадаагүй бөгөөд түүнд амьдрах хугацаа багахан үлдсэн гэж хэлсэн байдаг.
Эмнэлэгт үхлээ хүлээж хэвтэж байхдаа тэрээр нэгэн энгийн зүйлийг анзаарсан: хүнд өвчтэй, үхэж буй хүмүүс бүгд хүчтэй, гүн амьсгалж байв. Тэр өөрөөсөө асуусан — тэд өвчтэй учраас хүчтэй амьсгалж байна уу, эсвэл хүчтэй амьсгалж байгаа учраас өвчтэй байна уу?
Тэр өөрийн амьсгалаа ухамсартайгаар багасгаж үзэхэд цусны даралт нь буурсан. Энэ ажиглалт 30 жилийн судалгааны эхлэл болж, олон мянган хүн дээр туршигдсан.
Бид нүүрстөрөгчийг зөвхөн хаягдал гэж боддог. Үнэндээ энэ нь судас болон амьсгалын замыг тэлж, хүчилтөрөгчийг эсэд өгөхөд шаардлагатай. Хэт их амьсгалахад нүүрстөрөгч алдагдаж, судас нарийсдаг.
Хамраар амьсгалахад синусын хөндийд азотын исэл үүсдэг. 1998 онд гурван эрдэмтэн үүнийг судасны дохионы молекул болохыг батлан Нобелийн шагнал хүртсэн. Амаар амьсгалахад энэ давуу тал алга болно.
Удаан, хэмнэлтэй амьсгал вагус мэдрэлийг өдөөж, биеийг тайвшрал нөхөн сэргэлтийн горимд оруулдаг. Хурдан, гүехэн амьсгал эсрэгээр стрессийн горимыг барьж байдаг.
Хэлний байрлал тагнайг тэлж, дээд эрүүний хөгжлийг тодорхойлдог. Амаар амьсгалдаг хүүхдийн нүүрний хэлбэр өөрөөр төлөвшдөг. Энэ салбарыг myofunctional therapy гэдэг.
Хичээл дээр бид зөв амьсгалыг ингэж тодорхойлдог. Аль нэг нь дутвал амьсгал төгс биш.
Амаар биш, зөвхөн хамраар.
Цээжээр биш, өрцөөр.
Минутад ойролцоогоор 6 удаа.
Авалт гаргалтын дунд зогсолтгүй.
Сонсогдохгүй байх ёстой.
Амьсгалын олон арга бий. Тэдгээр нь өөр өөр зорилготой бөгөөд заримынх нь чиглэл Бутейкогийнхтой эсрэг байдаг.
| Арга | Гол зарчим | Юунд хэрэглэдэг |
|---|---|---|
| Бутейко | Амьсгалыг багасгах, нүүрстөрөгч тэсвэрлэх чадвар нэмэгдүүлэх | Астма, нойр, сандрал, цусны даралт |
| Вим Хоф | Хэт амьсгалах, дараа нь удаан түгжих | Хүйтэн тэсвэрлэх, дархлаа, эрч хүч |
| Пранаяама | Олон төрлийн хэмнэл, оюун санааны дадал | Бясалгал, йогийн систем |
| Холотроп | Хурдан, тасралтгүй амьсгал | Сэтгэл зүйн ажил |
Хичээл дээр бид эдгээрийн ялгааг дэлгэрэнгүй үздэг. Аль нь ч буруу биш — гэхдээ зорилго нь өөр.
Чанартай амьдрал, зөв амьсгалахаас эхэлнэ.
4 цагийн онлайн сургалт Zoom дээр явагдана — 99,000₮. Бүртгүүлэхэд заавар илгээнэ.