Гол агуулга руу очих
Buteyko Clinic International — гэрчилгээтэй

Өдөрт 22,000 удаа давтдаг үйлдлээ зөв болгоё

Амьсгал бол бидний хамгийн олон давтдаг үйлдэл. Түүнийг засахад нойр, стресс, төвлөрөл, дархлаа — бүхэн өөрчлөгддөг. Зөвхөн судалгаанд суурилсан 4 цагийн сургалт.

Амьсгалаа өөрчилж, Амьдралаа өөрчил

Амьсгаа авахАмьсгаа гаргах

Минутад 6 удаа — зөв амьсгалын хэмнэл

120цагийн албан ёсны сургалт
CertBBMButeyko Clinic Method гэрчилгээ
4цагийн бүтэн сургалт
Zoomонлайн, хаанаас ч

Ирландын Buteyko Clinic International-аас олгосон гэрчилгээ · Patrick McKeown

Танил санагдаж байна уу?

Эдгээрийн ихэнх нь буруу амьсгалаас эхэлдэг

Бид ихэнхдээ шинж тэмдгийг нь эмчилдэг ч шалтгааныг нь хардаггүй. Дараах байдлууд танд тохиож байвал амьсгалаа шалгах цаг болжээ.

Байнга стресстэй, тайвширч чаддаггүй
Өдөржин ядарч сульддаг
Нойр муутай, унтаж чаддаггүй
Түгшүүр, сандрал байнга төрдөг
Хамар байнга бөглөрдөг
Амьсгал минь буруу гэж боддог
Хурхирдаг
Унтаж байхдаа их чимээ гаргадаг
Амаа ангайж унтдаг
Юманд амархан сандардаг
Өмнө ба дараа

Юу өөрчлөгддөг вэ

Суралцагчид хамгийн түрүүнд эдгээр өөрчлөлтийг мэдэрдэг. Ихэнх нь 7–10 хоногийн дотор эхэлдэг.

Стресс, түгшүүр → Тайван байдал
ӨмнөТолгойгоо барьж, байнга санаа зовсон, бухимдсан байдал.
ДарааГүнзгий амьсгал авч, тайван суух чадвар. Сэтгэл хангалуун байдал.
Нойргүйдэл → Тухтай нойр
ӨмнөНүдний хар хүрээ, шөнөжин утас ширтэх, унтаж чадахгүй байх.
ДарааДасгалын дараа хурдан унтаж, өглөө амарсан мэдрэмжтэй сэрэх.
Төвлөрөл муу → Сэргэлэн ухаан
ӨмнөАжлын ард сууж байгаад бодол саринах, юунд ч төвлөрч чадахгүй байх.
ДарааАнхаарлаа удаан барьж, ажлаа дуусгах чадвар.
Ядаргаа → Эрч хүч
ӨмнөУрамгүй, толгойгоо түшиж суусан, өдөржин сульдсан байдал.
ДарааӨдрийн турш тогтвортой эрч хүч, сэргэг мэдрэмж.
Сэтгэлийн тогтворгүй байдал → Амар амгалан
ӨмнөГанцаардал, бухимдал, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх.
ДарааӨөртөө итгэлтэй, тэнцвэртэй, тайван байдал.
Амьсгалын асуудал → Зөв амьсгал
ӨмнөАмьсгаадах, хамар бөглөрөх, амаараа амьсгалах, сандрах.
ДарааХамраар, өрцөөр, чимээгүй, жигд амьсгалах.

Үр дүн хүн бүрт өөр өөр байна. Эдгээр нь сургалтын зорилтот өөрчлөлтүүд бөгөөд эмнэлгийн батламж биш.

Арга барил

Бутейко арга гэж юу вэ?

Зөвлөлтийн эмч Константин Бутейко 30 гаруй жилийн судалгаагаар нээсэн арга. Гол санаа нь энгийн: бид хэт их, хэт хурдан амьсгалдаг. Түүнийг засахад бие өөрөө сэргэдэг.

01

Хамраар

Хамраар амьсгалахад синусын хөндийд азотын исэл үүсч, судсыг тэлж, агаарыг дулаацуулж цэвэрлэдэг. Амаар амьсгалахад энэ бүхэн алга болно.

02

Өрцөөр

Өрц бол амьсгалын гол булчин. Цээжээрээ бус өрцөөрөө амьсгалахад дотор эрхтнүүд массажлагдаж, хүзүү мөрний чангарал тайардаг.

03

Хэмнэлтэй

Минутад 6 удаа, авалт гаргалтын дунд завсарлагагүй, чимээгүй. Энэ хэмнэл нь мэдрэлийн системийг тайвшралын горимд оруулдаг.

Нүүрстөрөгч бол дайсан биш. Хүчилтөрөгч, нүүрстөрөгч хоёр тэнцвэртэй байх ёстой.
Хичээл 1
Үнэгүй сорил

Амьсгалаа яг одоо шалгаарай

Хяналтын завсарлага (Control Pause) бол Бутейко аргын үндсэн хэмжүүр. Танд ердөө нэг минут л хэрэгтэй.

  1. 1Тайван суугаад хэвийн амьсгалаараа 2-3 удаа амьсгална уу
  2. 2Энгийн амьсгаа аваад, энгийнээр гаргана
  3. 3Хамраа хуруугаараа зөөлөн дараад цаг эхлүүлнэ
  4. 4Анхны амьсгалах хүсэл төрөх үед зогсооно — хүчлэх шаардлагагүй

Энэ бол эмнэлгийн оношилгоо биш, зөвхөн танд өөрийгөө үнэлэх чиглүүлэг юм. Эрүүл мэндийн асуудалтай бол эмчтэйгээ зөвлөлдөнө үү.

0
секунд
Хэнд зориулсан бэ

Энэ сургалт хэнд тустай вэ

Сүүлийн 100 хандалтын судалгаанаас харахад дараах хүмүүс бидэн рүү хамгийн их ханддаг.

Хүүхдийн сургалт

Хүүхдүүд

Амаараа амьсгалдаг, хурхирдаг, унтахдаа чимээ гаргадаг, юманд амархан сандардаг хүүхдүүд. Хүүхдийн амьсгалыг эрт засах нь нүүр эрүүний хөгжил, нойр, төвлөрөлд насан туршийн нөлөөтэй.

Дэлгэрэнгүй
4 цагийн сургалт

Сургалтаар юу сурах вэ?

Олон улсын Buteyko сургалтын стандартын дагуу үндсэн сургалт 4 цаг үргэлжилдэг. Онол, практик хоёр зэрэгцэж явна.

Өдөр1

Амьсгалын онол

Яагаад хэт их амьсгалах нь хортой вэ. Нүүрстөрөгчийн үүрэг, хамар ба амны ялгаа, Бутейкогийн нээлт.

Өдөр2

Хамрын мэдрэлийн дасгалууд

Бөглөрсөн хамрыг нээх дасгалууд. Азотын исэл хэрхэн үүсдэг, түүнийг яаж сэргээх вэ.

Өдөр3

Өрцний булчингийн дасгалууд

Цээжээр биш өрцөөр амьсгалж сурах. Хавирганы 360° тэлэлт, мөр хөдөлгөхгүй байх техник.

Өдөр4

Хэл болон амны байрлалын дасгалууд

Хэлний зөв байрлал, тагнайн хөгжил, амаа хаах зуршил. Хүүхдийн нүүр эрүүний хөгжилд нөлөөлдөг хэсэг.

Өдөр5

Уушгины тэлэлтийн дасгалууд

Уушгины багтаамжийг ашиглах, амьсгалын гүнийг зөв болгох дасгалууд.

Өдөр6

Практик ба онол хосолсон

Хичээлийн турш хамтдаа дасгал хийж, техникээ тухайн дор нь шалгуулна. Хяналтын завсарлагаа хэмжинэ.

Сургалтын дараа та:

Зөв амьсгалж сурна
Төвлөрөх чадвар нэмэгдэнэ
Сандрал, стрессээ удирдаж сурна
Нойрны чанар сайжирна
Мөнхсайхан Баярмагнай — Бутейко амьсгалын багш, зөвлөх
CertBBM120h · 2024
Багш

Мөнхсайхан Баярмагнай

Бутейко амьсгалын багш, зөвлөх

Би өөрөө сандрал, түгшүүртэй олон жил тэмцсэн. Телевизийн шууд эфирт гарахаас хоёр жил айж, гар минь байнга хөлөрдөг байлаа. Эмчид ч үзүүлсэн, өөрөө ч оролдсон.

Амьсгалаа засаж эхэлснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Зөвхөн сандрал биш — нойр, төвлөрөл, тэр байтугай нүүрний минь хэлбэр хүртэл өөрчлөгдсөн.

Тиймээс би энэ аргыг албан ёсоор судалж, Ирландын Buteyko Clinic International-аас гэрчилгээ авсан. Одоо би үүнийг Монголдоо заадаг.

  • Certificate in the Buteyko Clinic Method (CertBBM)
  • 120 цагийн албан ёсны сургалт
  • Buteyko Clinic International, Ирланд · 2024
  • Байгууллагуудад семинар удирддаг
Сэтгэгдэл

Суралцагчид юу гэж хэлдэг вэ

Сэтгэгдлүүд удахгүй нэмэгдэнэ

Бид суралцагчдынхаа зөвшөөрөлтэйгээр жинхэнэ сэтгэгдлийг энд байршуулна.

Байгууллагад

Хамт олондоо амьсгалын семинар

Ажилтнуудын стресс, ядаргаа, төвлөрөл — эдгээр нь бүтээмжид шууд нөлөөлдөг. Бид байгууллагын хэрэгцээнд тохируулсан семинар зохион байгуулдаг.

Санал авах9191 0990
  • 1–3 цагийн танилцуулга семинар
  • Байгууллагын байранд эсвэл онлайнаар
  • Практик дасгал бүхий интерактив хэлбэр
  • Хамт олны хэмжээнд тохируулсан хөтөлбөр
Асуулт хариулт

Түгээмэл асуултууд

Тохирно. Сургалт бүрэн эхнээс нь эхэлдэг. Ямар нэг биеийн тамирын бэлтгэл шаардлагагүй, суугаад хийх дасгалууд.