Гол агуулга руу очих
Ажлын байр

Мэйл уншиж байхдаа амьсгалаа түгждэг үү?

Анхаарлаа төвлөрүүлэх бүрд өөрийн мэдэлгүй амьсгалаа түгжих зуршил. АНУ-д үүнийг оффисын ажилчдын дунд тусад нь нэрлэх болтлоо түгээмэл болжээ.

5 минутын унших

Хүн өдөрт 22,000–25,000 удаа амьсгалдаг. Хамгийн олон давтдаг үйлдэл маань энэ. Гэтэл бид үүнийг бараг анзаардаггүй — тэр дундаа буруу хийж байгаагаа.

«Mail Disorder» — мэйл уншихдаа амьсгалаа түгжих

Ямар нэг зүйлд анхаарлаа хурцлах үед — мэйл уншиж байхаа ч бай, дэлгэц ширтэж байхаа ч бай — олон хүн өөрийн мэдэлгүй амьсгалаа түгждэг.

АНУ-д оффисын ажилчдын дунд энэ нь маш түгээмэл болсон тул тусдаа нэр хүртэл авсан байдаг. Өдөрт хэдэн зуун удаа давтагдвал энэ нь зүгээр нэг зуршил байхаа болино.

Тархи хамгаалалтын горимд ордог

Амьсгал байнга түгжигдэхэд зүрх илүү ачаалал авдаг. Тархи үүнийг аюулын дохио гэж уншиж, биеийг хамгаалалтын горимд оруулдаг.

Тэр горимд байхад бид анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй, амархан ядардаг, шийдвэр гаргах нь удааширдаг. Ажил бүтэхгүй байгаа шалтгаан нь ихэвчлэн хүсэл эрмэлзэл биш — амьсгал.

Өдрийн зуршил шөнийн амьсгалыг тодорхойлдог

Өдөржин амаараа амьсгалж, амьсгалаа түгжиж сууж байсан хүн шөнө гэнэт зөв амьсгалж эхлэхгүй. Хурхирал, амьсгал боогдох, чанаргүй нойр эндээс эхэлдэг.

Тиймээс бид нойрны асуудлыг шөнөөс нь биш, өдрөөс нь эхэлж засдаг. Өдрийн дадлаа өөрчлөхгүй бол шөнийн амьсгалаа засах боломжгүй.

Юунаас эхлэх вэ

Хамгийн эхний алхам бол анзаарах. Компьютерийн дэлгэц дээр өөртөө сануулга наагаад, тэр бүрд амьсгалаа шалгаж үзээрэй — амаа хаасан уу, түгжсэн үү, мөр чангарсан уу.

Ажлын хооронд 9 минутын хэмнэлтэй амьсгалын дасгал хийхэд өдрийн эрч хүч мэдэгдэхүйц өөрчлөгддөг. Дасгалыг ширээнийхээ ард сууж хийж болно.

Бүх нийтлэл

Чанартай амьдрал, зөв амьсгалахаас эхэлнэ.

Дараагийн ангид нэгдэх үү?

4 цагийн онлайн сургалт Zoom дээр явагдана — 99,000₮. Бүртгүүлэхэд заавар илгээнэ.