Стресс, түгшүүр → Тайван байдалӨдөрт 22,000 удаа давтдаг үйлдлээ зөв болгоё
Амьсгал бол бидний хамгийн олон давтдаг үйлдэл. Түүнийг засахад нойр, стресс, төвлөрөл, дархлаа — бүхэн өөрчлөгддөг. Зөвхөн судалгаанд суурилсан 4 цагийн сургалт.
Амьсгалаа өөрчилж, Амьдралаа өөрчил
Минутад 6 удаа — зөв амьсгалын хэмнэл
Ирландын Buteyko Clinic International-аас олгосон гэрчилгээ · Patrick McKeown
Эдгээрийн ихэнх нь буруу амьсгалаас эхэлдэг
Бид ихэнхдээ шинж тэмдгийг нь эмчилдэг ч шалтгааныг нь хардаггүй. Дараах байдлууд танд тохиож байвал амьсгалаа шалгах цаг болжээ.
Юу өөрчлөгддөг вэ
Суралцагчид хамгийн түрүүнд эдгээр өөрчлөлтийг мэдэрдэг. Ихэнх нь 7–10 хоногийн дотор эхэлдэг.
Стресс, түгшүүр → Тайван байдал
Нойргүйдэл → Тухтай нойр
Төвлөрөл муу → Сэргэлэн ухаан
Ядаргаа → Эрч хүч
Сэтгэлийн тогтворгүй байдал → Амар амгалан
Амьсгалын асуудал → Зөв амьсгалҮр дүн хүн бүрт өөр өөр байна. Эдгээр нь сургалтын зорилтот өөрчлөлтүүд бөгөөд эмнэлгийн батламж биш.
Бутейко арга гэж юу вэ?
Зөвлөлтийн эмч Константин Бутейко 30 гаруй жилийн судалгаагаар нээсэн арга. Гол санаа нь энгийн: бид хэт их, хэт хурдан амьсгалдаг. Түүнийг засахад бие өөрөө сэргэдэг.
Хамраар
Хамраар амьсгалахад синусын хөндийд азотын исэл үүсч, судсыг тэлж, агаарыг дулаацуулж цэвэрлэдэг. Амаар амьсгалахад энэ бүхэн алга болно.
Өрцөөр
Өрц бол амьсгалын гол булчин. Цээжээрээ бус өрцөөрөө амьсгалахад дотор эрхтнүүд массажлагдаж, хүзүү мөрний чангарал тайардаг.
Хэмнэлтэй
Минутад 6 удаа, авалт гаргалтын дунд завсарлагагүй, чимээгүй. Энэ хэмнэл нь мэдрэлийн системийг тайвшралын горимд оруулдаг.
Нүүрстөрөгч бол дайсан биш. Хүчилтөрөгч, нүүрстөрөгч хоёр тэнцвэртэй байх ёстой.
Амьсгалаа яг одоо шалгаарай
Хяналтын завсарлага (Control Pause) бол Бутейко аргын үндсэн хэмжүүр. Танд ердөө нэг минут л хэрэгтэй.
- 1Тайван суугаад хэвийн амьсгалаараа 2-3 удаа амьсгална уу
- 2Энгийн амьсгаа аваад, энгийнээр гаргана
- 3Хамраа хуруугаараа зөөлөн дараад цаг эхлүүлнэ
- 4Анхны амьсгалах хүсэл төрөх үед зогсооно — хүчлэх шаардлагагүй
Энэ бол эмнэлгийн оношилгоо биш, зөвхөн танд өөрийгөө үнэлэх чиглүүлэг юм. Эрүүл мэндийн асуудалтай бол эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
Энэ сургалт хэнд тустай вэ
Сүүлийн 100 хандалтын судалгаанаас харахад дараах хүмүүс бидэн рүү хамгийн их ханддаг.
Сургалтаар юу сурах вэ?
Олон улсын Buteyko сургалтын стандартын дагуу үндсэн сургалт 4 цаг үргэлжилдэг. Онол, практик хоёр зэрэгцэж явна.
Амьсгалын онол
Яагаад хэт их амьсгалах нь хортой вэ. Нүүрстөрөгчийн үүрэг, хамар ба амны ялгаа, Бутейкогийн нээлт.
Хамрын мэдрэлийн дасгалууд
Бөглөрсөн хамрыг нээх дасгалууд. Азотын исэл хэрхэн үүсдэг, түүнийг яаж сэргээх вэ.
Өрцний булчингийн дасгалууд
Цээжээр биш өрцөөр амьсгалж сурах. Хавирганы 360° тэлэлт, мөр хөдөлгөхгүй байх техник.
Хэл болон амны байрлалын дасгалууд
Хэлний зөв байрлал, тагнайн хөгжил, амаа хаах зуршил. Хүүхдийн нүүр эрүүний хөгжилд нөлөөлдөг хэсэг.
Уушгины тэлэлтийн дасгалууд
Уушгины багтаамжийг ашиглах, амьсгалын гүнийг зөв болгох дасгалууд.
Практик ба онол хосолсон
Хичээлийн турш хамтдаа дасгал хийж, техникээ тухайн дор нь шалгуулна. Хяналтын завсарлагаа хэмжинэ.
Сургалтын дараа та:

Мөнхсайхан Баярмагнай
Бутейко амьсгалын багш, зөвлөх
Би өөрөө сандрал, түгшүүртэй олон жил тэмцсэн. Телевизийн шууд эфирт гарахаас хоёр жил айж, гар минь байнга хөлөрдөг байлаа. Эмчид ч үзүүлсэн, өөрөө ч оролдсон.
Амьсгалаа засаж эхэлснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Зөвхөн сандрал биш — нойр, төвлөрөл, тэр байтугай нүүрний минь хэлбэр хүртэл өөрчлөгдсөн.
Тиймээс би энэ аргыг албан ёсоор судалж, Ирландын Buteyko Clinic International-аас гэрчилгээ авсан. Одоо би үүнийг Монголдоо заадаг.
- Certificate in the Buteyko Clinic Method (CertBBM)
- 120 цагийн албан ёсны сургалт
- Buteyko Clinic International, Ирланд · 2024
- Байгууллагуудад семинар удирддаг
Суралцагчид юу гэж хэлдэг вэ
Сэтгэгдлүүд удахгүй нэмэгдэнэ
Бид суралцагчдынхаа зөвшөөрөлтэйгээр жинхэнэ сэтгэгдлийг энд байршуулна.
Хамт олондоо амьсгалын семинар
Ажилтнуудын стресс, ядаргаа, төвлөрөл — эдгээр нь бүтээмжид шууд нөлөөлдөг. Бид байгууллагын хэрэгцээнд тохируулсан семинар зохион байгуулдаг.
Санал авах9191 0990- 1–3 цагийн танилцуулга семинар
- Байгууллагын байранд эсвэл онлайнаар
- Практик дасгал бүхий интерактив хэлбэр
- Хамт олны хэмжээнд тохируулсан хөтөлбөр
Түгээмэл асуултууд
Тохирно. Сургалт бүрэн эхнээс нь эхэлдэг. Ямар нэг биеийн тамирын бэлтгэл шаардлагагүй, суугаад хийх дасгалууд.


